өдөр
шөнө
×

“Шинь Шинь” ХХК олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, гэрчилгээгээ гардаж авлаа

            

         Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт  "Улааны" холимог металлын ордод олборлолт, баяжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  "Шинь Шинь" ХХК нь Олон улсын чанарын ISO 9001:2015,  хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны ISO 45001:2018 зэрэг стандартуудыг байгууллагатаа амжилттай нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авлаа. Уул  уурхайн компанийн хувьд менежментийн засаглалаа сайжруулж, хуулийн дагуу, ном журмын дагуу байлгах зорилготой стандартыг  нэвтрүүлж байна. Чанарын менежментийн тогтолцоо 9001:2015,  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн 45001:2018 стандартуудыг нэвтрүүлэхийн тулд нийт ажилчид хамт олон  маань асар их хүч  хөдөлмөр зарцуулсан.

             Түүний үр дүнд бид өнөөдөр гэрчилгээгээ албан ёсоор авлаа. Энэхүү гэрчилгээг авах  нь  бидний  хувьд нэр төрийн хэрэг хэдий ч нөгөө талдаа асар том хариуцлага хэмээн тус  компанийн удирдлагууд энэ үеэр онцолж байлаа. Нийгмийн өмнө том хариуцлагыг авч явна гэдэг  амаргүй ч үйлдвэрлэл хөдөлмөрийн аюулгүй  ажиллагааны норм хууль стандартыг бид маш сайн  мөрдөж ажилладаг.  Бид ажилчидаа  тогтмол сургалт семинарт хамруулж, аюулгүй  ажиллагааны  дүрэм  журмыг  мөрдөж  ажиллах үйл ажиллагааг, тасралтгүй зохион байгуулж шаардлагатай боловсролыг  тогтмол олгодог гэв.  Үйлдвэрлэлийн хүчин чадлаа сайжруулах бүтээгдэхүүний чанараа сайжруулах, хөдөлмөрийн орчныг  сайжруулах,  ажилчдын  тав тухтай  орчиныг бүрдүүлэх, Байгаль  орчиноо хамгаалах  шаардлагыг  бид өдөр  тутам  чанарын өндөр шаардлагын дагуу хийдэг. Хуулинд заагдсан  ном журмын  дагуу түүнээс  ч  илүүг  хийгээд явж байгаа хэмээн “Шинь шинь” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Сун Гуй Мин  онцоллоо.

 

Олон улсын чанарын стандартын  итгэмжлэгдсэн “Монсертф” ХХК-ийн ерөнхий захирал Б.Билгүүн: 

МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ХОЁР Ч СТАНДАРТЫГ “ШИНЬ ШИНЬ” ХХК БАЙГУУЛЛАГАТАА АМЖИЛТТАЙ  НЭВТРҮҮЛЛЭЭ

 

 

            Аливаа  байгууллага  тогтолцоотой байх  ёстой.  Хүн нь өөрөө  ур  чадвартай байх ёстой. Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж байгаа бол тэр  нь баталгаатай  байх ёстой. “Шинь шинь” ХХК өнөөдөр менежментийн тогтолцооны хоёр стандартыг байгууллагатаа амжилттай нэвтрүүлж стандартын гэрчилгээнүүдээ гардлаа.  ISO 9001:2015 стандартаар менежентийн стандарттай  холбоотой бүтээгдэхүүн үйлчилгээ  чанартай  гэж үздэг.Хоёр дахь стандарт нь хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй ажиллагааны ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлсэн. Энэ нь тухайн байгууллага ажилчдынхаа  эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаардаг гэдгийн нотлогоо. Тус  байгууллага  стандарт нэвтрүүлэх  гэж нэлээн хүчин  чармайлт гаргасан байна. Үүний тулд хөндлөнгийн зөвлөх үйлчилгээ авч, бүх ажилчдаа сургасан байна.

        Бүх бичиг баримтдаа олон улсын стандартын дагуу 165 орны  сайн  туршлагыг  нэвтрүүлээд хөндлөнгийн  аудитаар баталгаажуулсан. Энэ нь “Шинь шинь” ХХК-д ажиллаж байгаа ажилчид эрүүл мэнд  аюулгүй байдалдаа  итгэж болно гэсэн үг л дээ. Тухайн байгууллага  нь  менежментийн  тогтолцоондоо чанарын менежмент нэвтрүүлсэн учраас бүтээгдэхүүн нь чанартай гэдгийг хөндлөнгөөс баталгаажуулж байгаа хэлбэр гэсэн үг.Энэхүү гэрчилгээ маань гурван жилээр олгогддог учраас 3  жилийн  дараа “Шинь шинь” ХХК-д байгууллагын  соёл стандарт нь өөрөө тогтсон  байна. Тэгэхээр жил болгон магадландаа хамрагдаад явах хэрэгтэй. “Шинь шинь” ХХК-ийн  толгой  компани өндөр  стандарттай юм билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top