өдөр
шөнө
×

Ноён уулыг дархан цаазат ангиллаар тусгай хамгаалалтад авлаа

 

 

С.САРУУЛ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.05.07/ хуралдаанаар, Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тусгасан  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Тогтоолд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ. Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10483 га-аар нэмэгдэх юм байна.

Ажлын багийн гишүүн, БОАЖЯ-ны Тугай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга н.Сансарбаяр, Ноён уул орчимд 1996 оноос хойш олгосон 10 гаруй лиценз байсныг бүгдийг нь хамруулсан. Судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд айлын хашаа, байшин, өвөлжөө хаваржаатай кадастрын зургаар давхцаагүй гэдгийг тайлбарлалаа.

Эх сурвалж: www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top