өдөр
шөнө
×

Эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.4 их наяд төгрөг болжээ

Үндэсний статистикийн хорооноос нэгдсэн төсвийн мэдээллийг танилцууллаа.

 

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 4.9 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нийт орлогын 93.1 хувийг эзэлж байна. 

 

Нийт зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. 

Татварын нийт орлого энэ оны эхний 7 сард 4.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 989.6 тэрбум төгрөг буюу 18%-аар буурахад:

  • Орлогын албан татвар - 358 тэрбум буюу 23.6% 
  • Бусад татвар, төлбөр, хураамжийн орлого - 155.6 тэрбум буюу 29.1% 
  • Нийгмийн даатгалын орлого - 192.3 тэрбум буюу 17.6 %
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар - 163.9 тэрбум буюу 12.7 %
  • Онцгой албан татвар -  71.8 тэрбум буюу 14.2 %
  • Гадаад үйл ажиллагааны орлого -  39.2 тэрбум төгрөг буюу 8.9%-иар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.  
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top