өдөр
шөнө
×

ҮСХ: Инфляц 3.4 хувь болж, өмнөх оныхоос 4.3 хувиар буурчээ

Инфляцийн түвшин 2020 оны долоодугаар сард улсын хэмжээнд 3.4 % гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.3 % буурсан үзүүлэлт юм.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны долдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.5%, өмнөх оны эцсээс 3.3%, өмнөх оны мөн үеэс 3.4%-аар өссөн байна. Инфляцийн түвшин долоодугаар сард улсын хэмжээнд 3.4 хувь гарчээ. 

Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлжээ.

  •  Хүнсний хүнсний бараа, ундаа, ус 7.5%
  • Хувцас, бүс бараа 20.3 %
  • Боловсролын үйлчилгээ 14.3 
  • Согтууруулах ундаа 3.9 %
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.3%
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.5%
  • Эм тари, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.8% өссөн нь голлон нөлөөлсөн байв.

Харин тээврийн бүлгийн үнэ 6.4% буурсан үзүүлэлттэй гарчээ.

Инфляцийн түвшин

  • 2017 онд 3.4 хувь
  • 2018 оны мөн үед 7.7 хувь
  • 2019 оны мөн үед 7.7 хувь
  • 2020 оны 7-р сард 3.4 хувь байгаа нь өмнөх оныхоос 4.3 пунктээр буурчээ.

Эх сурвалж: ҮСХ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top