өдөр
шөнө
×

Шүүхээс гарсан шийдвэр гурван нэр дэвшигчтэй холбоогүй гэв.

Д.Намуунцэцэг

Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, үнэмлэхүй ялалт байгуулсан Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар СЕХ-ны шийдвэрээр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардсан. Тэгвэл дээрх нэр дэвшигчидтэй холбоотой “Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болохыг шүүхээс тогтоолоо”, “Эдгээр хүмүүсийг эгүүлэн татах ёстой” гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар  ШЕЗ-өөс тодруулахад “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тус аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга Д.Цэрэнтогтоход холбогдох хэргийг  2020 оны зургадугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2-т зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна. Д.Цэрэнтогтох нь зургадугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргасан тул дээрх шийтгэлийг авсан бөгөөд уг зөрчил нь гурван нэр дэвшигчтэй холбоогүй” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top