өдөр
шөнө
×

Маргаашнаас эхлэн гурван өдөр архи зарахгүй.

А.МАРАЛМАА

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай холбогдуулан НЗД тодорхой захирамжуудыг гаргалаа. Энэ захирамжийн нэгдүгээр хэсэгт “Улсын их хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны зургадугаар сарын 23-25-ны өдөр  согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоосугай” гэжээ.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг энэ тухайд “УИХ-ын сонгууль болохтой холбогдуулаад Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээтэй холбогдуулан Нийслэлийн засаг дарга А/840 дугаар захирамжийг  гаргасан. Энэ захирамжаар сонгуулийн санал авах өдрийн өмнөх өдөр буюу зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураах, санал авах, болон хяналтын тооллого хийх өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар зогсоосон. Мөн сонгууль өгөх 24-ний өдөр зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсооно. Учир нь түрээслэгч, худалдагч иргэдийг сонгуульд оролцон санал өгөх боломжоор хангах зорилготой” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top