
Т.САЙХАН
Нийслэлийн Засаг дараг бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Нийслэлд үйлдвэр, үйлчилгээний газруудаа үе шаттайгаар нээж эхэлж байгаа. Хөл хориог энэ сарын 30-ныг хүртэл сунгасан. Өнөөдрөөс эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 11 номын сан, 12 музейн үйл ажиллагаа нээж байгаа. Мөн бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явуулах талаар судалгаа явуулж, нээх бэлтгэлийг хангаж байна" гэлээ. Мөн тэрээр "Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 10-наас өнөөдрийг хүртэл Улаанбаатар орчмын гол усанд иргэдийг осолдохоос авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар нийслэлийн Онцгой комисс, автомашин болон завьт эргүүлийг гарган ажиллаж байгаа. Энэ хугацаанд 212 газар хяналт тавьж ажилласан. Нийт 300 шахам алба хаагчид байнгын хяналт тавьж ажиллаж хоёр хүний амь насыг аварсан ч, харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт дөрвөн хүн голд живсэн. Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn