
Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүд оржээ. Үүнд:
2020 онд короновируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2.0 метрийн хоорондын зайтай байрлуулсан суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байгаа аж.
Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг батлаагүй байгаа бөгөөд зарим Facebook хуудсаар батлагдсан мэтээр хуурамч мэдээлэл тараагдаж байгаа тул Шалгуулагч та бүхэн албан ёсны www.eec.mn цахим хуудснаас мэдээллээ хүлээн аваарай.