өдөр
шөнө
×

“Нэг өрх-Нэг шинжилгээ”-нд 48346 иргэн хамрагджээ

С.САРУУЛ

Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 өрхийг сонгож,  “Нэг өрх-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд өрх тус бүрээс нэг иргэнийг коронавирусын  халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа.  Тэгвэл өнөөдрийн байдлаар 48346 иргэнийг  шинжилгээнд хамруулсан бөгөөд 69 хувьтай үргэлжилж байна. 

Хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2020.12.06-ны 08:00 цагаас 2020.12.07-ны 08:00 цагийн хооронд 22631 хүнд  шинжилгээ хийснээс 22513 ПСР-ийн сорьц авч ХӨСҮТ-рүү илгээсэн байна.  Шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцож байгаа юм. Өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулах юм.

Эх сурвалж: www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top