өдөр
шөнө
×

Гурвансайхан компанийн ураны зөвшөөрлийг хүчингүй болголоо

 

Ч.ЗОТОЛ

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Гурвансайхан компанийн Сүхбаатар аймгийн Түшинширээ, Уулбаян сумдын нутагт  эзэмшиж байсан MV-20634 тоот  ураны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Хоёр сумын нутаг дамнан оршдог Өлзийт нэртэй уг талбайд АМГ   2016 оны  долдугаар сарын 22 -ны өдрийн 512  дугаар шийдвэрээр уран ашиглах MV-20634 тоот тусгай зөвшөөрөл олгосон байдаг. 

Дээрх зөвшөөрөл нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгпөж буй олон  хуулийн зүйл заалтыг зөрчиж олгогдсон тул хүчингүй болгуулахаар  “Их Бага Баян Шарга” ТББ-ын тэргүүн Л.Бор  нийтийн эрх ашгийг хамгаалах  нэхэмжлэл гаргаж дөрвөн жил хөөцөлдсөний эцэст ийнхүү шүүхийн шийдвэр гарчээ. Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны хэргийн шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан Шатны Шүүхийн шийдвэрүүд бүгд Гурвансайхан  компанид олгосон ураны зөвшөөрөл  хууль зөрчсөн гэдгийг тогтоосон юм. 

Энэ асуудал анх сөхөгдөж, шүүхийн шатанд маргаан үүсэх   үед Сүхбаатар аймаг ураны 25 тусгай зөвшөөрөлтэй байв. Түүний 20 нь Францын  Арева-Кожеговь компанийнх  байсан юм.  Гурвансайхан компанийн ураны зөвшөөрлийг  хүчингүй болгосноор  тус аймагт  ураны 5-6 лиценз үлдэж   байна. 

Эх сурвалж: www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top