өдөр
шөнө
×

1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч 24 цагаар тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна

 

НЭМҮТ -д байрлаж буй 1800-0119 дугаар дээр хүүхдийн эмч нар 24 цагаар ажиллаж Томуу томуу төст өвчний талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна.

2020.10.01-ний өдрөөс эхлэн томуу, томуу төст өвчний зөвлөгөө мэдээлэл өгөх утас маань 1800-0119/2/ шугамаар 24 цагийн турш ажиллаж эхэлсэн. Дээрх утсан дээр хүүхдийн нарийн мэргэжлийн эмчээр ахлуулсан 10 эмч томуу, томуу төст өвчин, томуугийн дархлаажуулалт, хүүхдийн асаргаа, сувилгаа, хооллолтын талаарх зөвлөгөөг өгч байгаа тул иргэн та энгийн ярианы тарифаар 24 цагийн турш зөвлөгөө мэдээллийг авч  болох нь ээ.  Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2338 дуудлага ирснээс 1005 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ, 1333 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна.

(2020.10.25-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Амхалтын өдөр Эмнэлэгт цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 252 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалжээ. Үүнээс 115 нь цаг захиалж, 49 дуудлага зөвөлгөө, мэдээлэл авчээ.Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

Яаралтай тусламжийн тасгаар нийт 1221 хүн үйлчлүүлсний 425 нь осол, гэмтлээр ГССҮТ-р үйлчлүүлжээ. ЭХЭМҮТ-д 25 нярай мэндэлжээ. Амралтын өдөр яаралтай 37 мэс засал хийгджээ. Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top