өдөр
шөнө
×

Идэвхитэй алхалтын 10 хоног амжилттай үргэлжилж байна

 

НЭМҮТ-ийн "Хөдөлгөөний хаан бол алхалт" нэртэй аян амжилттай үргэлжилж байна. Дэлхийн алхалтын өдрийг хүрээнд “Идэвхтэй алхалтын 10 хоног” аянд Монголын явган алхалтын холбоо болон НЭМҮТ-ийн хамтарсан баг нэгдэж өнгөрөгч бямба гарагт Чингэлтэй хайрхан Зүрх уулын чиглэлд эрүүл агаарт 10000 алхаж уушги, зүрхээ баярлуулж насаа уртасгалаа.

 Хүн бүрт 24 цаг бий.Эрүүл мэнддээ өдөрт ядаж 30 минут зарцуулж, хөрөнгө оруулцгаая. Алхангаа ярилцья-Эрүүл мэндийнхээ төлөө Энгийн өдрийг  эрүүл мэндийнхээ төлөө алхам хийцгээе уриан дор 7 хоног бүрийн бямба гарагийн өглөөг ийнхүү тэмдэглэх уриалгыг НЭМҮТ-өөс дэвшүүлээд байгаа билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top