
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, хор судлалын лабораториос 2020 оны 10-р сарын 14-ний өдөр хүнсний салбарын химийн бодистой харьцан ажилладаг ажиллагсдад зориулж “Химийн аюулгүй байдал” сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар оролцогсдыг химийн бодисын зохистой хэрэглээ, байгаль орчин, хүний эрүүл мэндийн нөлөөлөх нөлөөлөл, болзошгүй химийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд хариу авах арга хэмжээ зэрэг чиглэлээр мэргэшүүлэх зорилготой юм. Хичээлийг НЭМҮТ-ийн ЭНБД доктор, дэд профессор С.Өнөрсайхан, ЭМЯ-ны Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, хүний гавьяат эмч доктор С.Юндэн, НМХГ-ын ахлах байцаагч Э.Ариунболд, НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын лабораторийн эрхлэгч Ш.Ган-Эрдэнэ нар заав. Уг сургалтад “Витафит” ХХК, “Шар айраг” ХХК, “MCS” ХХК, “Өгөөж” ХХК, “Гацуурт” ХХК зэрэг хүнсний томоохон үйлдвэрүүдээс химийн бодистой харьцан ажилладаг нийт 30 мэргэжилтэн оролцож, сертификатаа гардан авав.