
Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл бол хүрээлэн буй орчны эрүүл мэнд. Жил бүрийн 9 дүгээр сарын 26 нд орчны эрүүл мэндийн тэмдэглэлт өдөр болгон зарладаг. Тэгвэл энэ жилийн хувьд энэ өдрийг “Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл бол орчны эрүүл мэнд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр Орчны эрүүл мэндийн олон улсын холбооноос шийдвэрлэжээ.
Энэхүү уриа нь дэлхий даяар тахал өвчний анхны хариу арга хэмжээ авснаас хойш халдварт өвчний дэгдэлтийг судалж, цаашид тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд, тархвар судлаач нарт чиглэгдэж байгаагаараа онцлог болж байна.
Хүрээлэн буй орчны бохирдол нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд (EHPs) нь хүний ажиллаж, амьдарч буй орчин нөхцлийг сайжруулахад туслах замаар нийгмийн эрүүл мэндэд томоохон өөрчлөлтийг бий болгоно.
Сэтгэгдэл (3)