
Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд байр сууцандаа дараах зүйлсийг хийж хэрэгжүүлээрэй. Пийшин зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалган, яндангаа хөөлж цэвэрлэн угаарын хийнээс урьдчилан сэргийлээрэй. Угаарын хий нь үнэртэхгүй харагдахгүй сонсогдохгүй зөвхөн мэдрэгчинд мэдрэгдэх тул анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэйг Эрүүл мэндийн яамнаас сануулж байна. Хэрэв ухаан балартан толгой эргэх, огиж бөөлжих зэрэг хордлогын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагат хандахыг сануулж байна.