өдөр
шөнө
×

Томуугийн вакциныг энэ сарын 15-ны онгоцоор авчирна

С.УЯНГА
Эрүүл мэндийн яамнаас есдүгээр сарын 1-нд 484 хүнд шинжилгээ хийхэд 482 хүнд вирус илрээгүй. Харин наймдугаар сарын 30-нд Нурсултан-УБ-ын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Өнөөдөр нэг хүн эдгэрч эмнэлгээс дараагийн сувилалд шилжлээ. 38 настай эрэгтэй хүн эдгэрсэн. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 306 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс эдгэрсэн 296, сувиллын ажиглалтад 21, гэрийн ажиглалтад 46, ажиглалт, тандалтын хугацаа дууссан 229 хүн байна.

 

Энэ үеэр “Ханиадны вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан. Есдүгээр сарын 15-ны онгоцоор ирснээс хойш 2-3 хоногийн дараа вакцинжуулалтыг эхэлнэ. Эхний ээлжинд цэцэрлэгийн хүүхдүүд болон томуугийн халдвар авах эрсдэлт бүлэг буюу эмнэлгийн ажилтан, цэрэг, цагдаа, онцгойгийнхон зэрэг төрийн албан хаагчдыг дархлаажуулна. Цаашид Засгийн газрын хөрөнгөөр томуугийн вакцины тендер зарлаж, үлдсэн хүмүүс үе шаттайгаар дархлаажуулалтад хамрагдах боломж бүрдэнэ” гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top