Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулж Ковид-19 халдварын үед ЕБС-ын орчны цэвэрлэгээ халдваргүйтгэл болон сурагчдад өгөх зөвлөмжийг НЭМҮТ болон ЭМЯ-аас гаргажээ. Анги танхимын чийгтэй цэвэрлэгээг хичээлийн өмнө болон дараа хийх. Хаалганы бариул, унтраалга, шатны бариул зэргийг хичээлийн өмнө болон дараа ариутган халдваргүйжүүлэх зөвлөмжийг гаргажээ.
Харин сурагчдыг гарын ариун цэвэрээ сахин хамгаалж гараа савандаж угаах, бусадтай гар барихгүй байх, биеийн халуунаа хэмжүүлж амны хаалтаа тогтмол зүүх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сахих зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагуудаас гаргажээ.
