өдөр
шөнө
×

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Ш.Магван гуайд хүндэтгэл үзүүлжээ  

Т.САЙХАН

 

Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Олон улсын олимпийн хорооны  хүндэт гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магван буюу “Олимпын өвөө”-гийн гэрт зочилж хүндэтгэл үзүүлжээ. 

Монголын спортын амьд түүх болсон Ш.Магван гуай МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Түвшинбаяр, Ч.Наранбаатар, ОУОХ-ны шинэ гишүүн Б.Баттүшиг нарт ажлын өндөр амжилт хүсээд, спорт, олимпизмын төлөө зүтгэсэн өөрийн 60 гаруй жилийн туршлагаасаа хуваалцан халуун дотно яриа өрнүүлжээ.

“Олимпийн өвөө” Ш.Магван 1927 оны наймдугаар сарын 20-нд Завхан аймгийн Алдархаан суманд мэндэлсэн. Тэрээр 1969-1979 онд БТСУХ-ны дарга, МҮОХ-ны ерөнхийлөгч, 1977-2007 онд ОУОХ-ны гишүүн, 2007 оноос хойш ОУОХ-ны хүндэт гишүүнээр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top