өдөр
шөнө
×

Хүүхэд харах үйлчилгээний зардалд хоёр тэрбум төгрөг суулгажээ

Т.САЙХАН

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хоёр настай хүүхэд харах үйлчилгээний зардалд хоёр тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулсан талаар мэдээллээ. 

Тэрээр "УИХ дахь эмэгтэй гишүүд санаачилсныг парламент тодотголд оруулахаар 100 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр хоёр настай хүүхэдтэй 80 мянган ээж ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болж байна" хэмээлээ. 

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гарсан.

Энэхүү шийдвэр нь эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэхэд саад болж байгаа тул УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгээс хүүхэд харах үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэхээр ажиллажээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top