өдөр
шөнө
×

ОХУ уралдаанд оролцох тамирчдын визийг үнэ төлбөргүй олгоно  

Х.ОЮУНБОЛД

 

ОХУ-ын Засгийн газар ирэх сарын 25-27-нд Сочи хотод болох Гранпри Формула 1 уралдаанд оролцох тамирчдад эх оронд нь нэвтрэхэд шаардагдах визийг нь үнэ төлбөргүй олгоно  гэж мэдэгджээ. Энэ тушаалд  ерөнхий сайд Михайл Мишустин гарын үсэг зурсан гэж Засгийн газраас гаргасан мэдэгдэлд онцолсон байна. Уралдааны багийнханд үнэгүй өгөх арга хэмжээний хүчинтэй хугацааг аравдугаар сарын 31 хүртэл сунгах юм байна.  Мөн энэ нь уралдаанд оролцох нисгэгчид, нэр хүндтэй зочид, сэтгүүлчид, уралдааныг зохион байгуулж байгаа хүмүүст ашигтай аж.  Гранпри Формула 1 уралдааныг  ОХУ-д өнгөрсөн долдугаар сард болох байсан ч коронавирусын улмаас хугацааг нь хойшлуулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top