өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар томилогдлоо

Б.ОД

 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ. Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нэрийг дэвшүүлж,  хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн байна.  Дэд хорооны даргыг дэд хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно гэж УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг.

Эх сурвалж:www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top