
Сэлэнгэ аймагт зэвсэгт хүчний гурван алба хаагч усанд осолдсон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.Тодруулбал, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн алба хаагчид цэргийн ургац хураалтад явж байгаад гурав нь усанд осолдож ор сураггүй алга болсон байна. Сэлэнгэ аймгийн Сант сум Орхон голын усанд 24,23,22 настай гурван иргэн живлээ гэсэн дуудлагыг 15:30 цагт аймгийн ОБЕГ хүлээн авчээ. Эрлийг өчигдөр 20:46 цагт зогсоож өнөөдөр 07:00 цагт дахин эхлүүлээд байна.
Эх сурвалж:www.polit.mn