өдөр
шөнө
×

Туул голд осолдсон хүүхдийн цогцсыг олжээ

Б.ОД

 

Туул голын эрэг дээр тоглож байгаад голын усанд унаж, урссан хүүхдийн цогцсыг өчигдөр олсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны дөрвөн хүүхэд Туул голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух найман настай эрэгтэй А голын усанд унаж, урссан тухай дуудлага энэ сарын 15-ны 15:25 цагт  ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид өчигдөр 06:40 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж тус дүүргийн 20 дугаар хороо, “Яармагийн гүүр” болон “Сонсголонгийн гүүр”-ний дунд хэсэгт Туул голын усны мандал дээрээс 12:37 цагт цогцсыг олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна. 

Эх сурвалж:www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top