өдөр
шөнө
×

Эрүүл мэндийн байгууллагууд Сэлэнгэ Дархан-Уул аймгуудад ажиллалаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, НЭМҮТ, ДЭМБ-ын хамтарсан баг 8 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажиллаж байна. Хамтарсан баг 8 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд зохион байгуулагдаж байгаа халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Засаг даргын Тамгын газар, онцгой байдал, мал эмнэлэг, мэргэжлийн хяналт, хилийн хяналт, цагдаа, тагнуулын газартай хамтран #COVID19 коронавируст халдварын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгон, нэн түрүүнд хийх ажлыг тодорхойлж, төлөвлөгөөний хэрэгжилтийн асуудлаар зөвлөлдөж байна. Түүнчлэн Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд нэвтрүүлэх MOНГПЕН төслийг хэрэгжүүлж байгаа Дархан-Уул аймгийн өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top