өдөр
шөнө
×

“Байерн” Аваргуудын лигт зургаадахь удаагаа түрүүллээ

Португалийн Лисбон хотноо Аваргуудын лигийн финалын тоглолт болж, Германы “Байерн” Францын “Пари Сен Жермен”-ийг 1:0-ээр хожин тус тэмцээний зургаадахь түрүүгээ авлаа.

Тоглолтын 59 дэхь минутад “Байерн”-ы Кингсли Коман ялалтын гоол оруулсан юм. Сонирхолтой нь тэрээр “Пари Сен Жермен”-ий хөлбөмбөгийн академийг төгсч хөлбөмбөгчний карьераа чухам энэ багт эхлүүлсэн билээ.

“Байерн” Аваргуудын лигт 1974, 1975, 1976, 2001, 2013, 2020 онуудад зургаан удаа түрүүлж энэ үзүүлэлтээр Английн “Ливерпул”-тэй тэнцжээ. Эдгээр хоёр багаас илүү зөвхөн хоёр баг буюу Испанийн “Реал”(13 удаа), Италийн “Милан” (7) “дэлдэн цом”-ыг өргөж байсан аж.

Харин “Пари Сен Жермен” Аваргуудын лигийн финалд анх удаа хүрсэн нь энэ юм. Францын багуудаас зөвхөн “Марсель” 1993 онд тус тэмцээнд аваргалж байжээ.

Эх сурвалж: news1.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top