өдөр
шөнө
×

Г.Батнэмэх:Дотуур байр аравдугаар сарын нэгнээс оюутнуудыг авна

Б.ОД

 

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургууль эхлэхтэй холбоотой хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Дэлхийд тархсан коронавирусын улмаас манай улс 2019-2020 оны хичээлийн жилийн хоёрдугаар улиралд цахимаар хичээллэсэн. Харин энэ намар цар тахлын үед их, дээд сургуулийн хичээлийг танхимын болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 150 мянга гаруй оюутан суралцахаас 120 мянга нь бакалаврын түвшний оюутан байна.  Шинэ журмын дагуу оюутны элсэлт, хичээл сонголтыг цахимаар  явуулна.  Лекц есдүгээр сарын нэгнээс цахимаар эхэлнэ. Аравдугаар сарын 5-наас семинар, лабораторийн хичээлийг танхимаар эхлүүлнэ. Танхимын багтаамжаас хамааран семинар, лабораторийн хичээлийг  20-40 хүртэлх оюутантай явуулна. Их дээд сургуулиуд лекцийн агуулгыг орхигдуулахгүй цахим контент бэлтгэх студи бэлтгэж ажиллуулна. Мөн 51 дотуур байранд 12 мянга орчим оюутныг хүлээн авах бэлтгэл хангагдсан. Үүнээс нийслэлд 38 дотуур байранд 11000 оюутныг хүлээн авна. Дотуур байранд орох оюутнуудыг аравдугаар сарын 1-5-нд   хүлээж авна" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top