өдөр
шөнө
×

Нийслэлийн түргэн тусламжийн төвд амны хаалт хандивлав

Л.ХЭРЛЭН

 

Дэлхийн нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон.

Энэ хугацаанд гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудаас Гадаад харилцааны яаманд тусламж болгон хандивласан амны хаалт /маск/-аас аюулт өвчнөөс хамтдаа урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Улсын нэгдүгээр төв  эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн тээврийн цагдаагийн газарт тус тус тусламж болгон хандивлахаар шийдвэрлэжээ.

Үүний эхлэл болгож өнөөдөр  Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сэрээжав 10 мянган   амны хаалтыг Нийслэлийн түргэн тусламжийн төвд гардууллаа.

Эх сурвалж: www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top