өдөр
шөнө
×

Шаардлага хангахгүй орчинд мах бэлтгэн борлуулж байжээ

Б.ОД

 

Хан-Уул дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт иргэн Е, Н нар бог болон бод малын толгой шуллагааны цехийн үйл ажиллагаа зөвшөөрөлгүй явуулж байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид илрүүлжээ. Тодруулбал, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал эмнэлгийн гэрчилгээгүй гарал үүсэл тодорхойгүй бог болон бод малын толгойг шулдаг. Шулсан махаа “Хүчит Шонхор” худалдааны төв болон хувь хүнээр дамжуулан нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг. Цехийн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй. Ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, ахуйн зориулалттай ванныг хүнсний зориулалтаар ашигладаг. Цехэд хэрэглэдэг ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчил илэрчээ. Дээрх  хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, 5.1 дэх заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top