өдөр
шөнө
×

ЭМЯ:Халдвар тархасны улмаас АНУ дээд сургуулиудаа хаалаа  

Б.ДОЛЖИНЖАВ

 

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 586 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Өнөөдөр  хоёр  энхийн сахиулагч эдгэрч, сувиллын ажиглалт руу шилжлээ.Мөн  ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг жирэмсэн эмэгтэй амаржиж хүүтэй болжээ. Энэ нь тусгай үүргийн онгоцоорирсэн иргэдээс ХӨСҮТ-д төрсөн гурав дахь эмэгтэй юм.  

Коронавирус Монголд

Наймдугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд 586 хүнд  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.Үүнд:

  • Долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 258 хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 248 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ
  • Тандалтын зорилгоор цуглуулсан нэг хүний шинжилгээ
  • Сувиллын ажиглалтад байгаа гурван хүний давтан шинжилгээ
  • Таван эмч, ажилчны  шинжилгээ
  • Бусад тусгаарлан ажиглах байруудад тусгаарлагдсан 28 хүний давтан шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ
  • Төмөр замын хоёр ажилтны шинжилгээ багтаж байна. Батлагдсан 298 тохиолдлоос 278  нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 20 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 49, гэрийн ажиглалтад 14 хүн тусгаарлагдаж байгаа бол 215 хүний ажиглалт, тандалтын хугацаа нь дууссан.

Дэлхийд

Коронавирусын халдвараар 22 сая хүн өвчилж, 777 мянган хүн нас барлаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн. АНУ-ын Хойд Каролина муж энэ сарын 11-нд дээд сургуулийн хичээлийг эхлүүлсэн. Гэтэл дээд сургуулиудад халдвар нэмэгдсэн тул зарим дээд сургуулийг хаан онлайн хэлбэрт шилжүүлжээ.  

Хөрш орнуудад

ОХУ-д 4892 хүн өвчилж, 55 хүн эндсэн бол БНХАУ-д 98 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Японд

Японд 55 мянган хүн халдвар авч, 1099 хүн нас бараад байна.

Эх сурвалж:www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top