
Сүүлийн саруудад Япон, БНСУ-д өвчлөл дахин нэмэгдэж байна. Европ, Азийн зарим улсад коронавирусийн хоёр дахь давлагаа эхэлж байгааг дэлхийн эрдэмтэн, судлаачид дүгнэжээ. Австралийн Виктория мужид сүүлийн 24 цагт 25 хүн нас барж, 292 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын хамгийн хүнд өдөр байв. Мөн Францад 3015 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тавдугаар сараас хойшхи өвчлөл бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа аж.
Дэлхийн 216 оронд 21,8 сая хүн коронавирусийн халдвар авсны 775 мянган хүн эндсэн бол 14 сая хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнгөрөгч 24 цагийн байдлаар 267 мянган хүн шинээр халдвар авсан болох нь тогтоогдон, 5000 гаруй хүн нас барсан гэж ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хурлаар мэдээллээ.