өдөр
шөнө
×

Биеийн тамир, спортын улсын хороог Ц.Шаравжамц удирдана

Т.САЙХАН

 

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо байгуулагдаж, даргаар нь Ц.Шаравжамцыг томилжээ. 

Ц.Шаравжамц нь 2011 онд Монголын сагсанбөмбөгийн тамирчдаас анхны Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх цол хүртсэн тамирчин билээ.

Мөн тэрээр 2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байгаад, 2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдон ажиллаж байна.  

Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газар нь яамны бүтцээр найман жил ажиллаж, эргэн Биеийн тамир, спортын улсын хороо болж, Засгийн газрын тохируулагч агентлагийн бүтцээр Монгол Улсын Ерөнхий сайдын хамаарах чиг үүргийн хүрээнд ажиллахаар болж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top