өдөр
шөнө
×

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарлаа

 Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн шинэ төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай гэрээ байгууллаа.Энэ төсөл нь 1,5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд нийт долоон салбар хүлээн авагч байгууллагыг дамжуулан төслөө хэрэгжүүлнэ. Сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд олон салбарын оролцоог хангах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн байгууллагуудыг хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсны нэг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн юм. Төслийн үндсэн чиглэл нь сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмэнд дасалтай сүрьеэг бууруулахад анхаарах явдал бөгөөд санхүүжилтийн 34 хувь нь сүрьеэгийн эсрэг эмэнд, 17 хувь нь сүрьеэгийн оношлогоонд нэн шаардлагатай урвалж оношлуурт, 17 хувь нь сүрьеэтэй тэмцэх асуудалд олон нийтийн оролцоог хангахад, 13 хувь нь халдвар хяналтын дэд бүтэц мэдээллийн тогтолцоог сайжруулахд,12 хувь нь сургалт, хяналт шинжилгээ үнэлгээнд зарцуулагдахаар төлөвлөжээ. Бусад шалгарсан байгууллагуудыг дурьдвал ХӨСҮТ, ШШГЕГ харьяа хорих 429-р анги, Монголын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Монголын Өрхийн анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сумын эмч нарын мэргэжилтнүүдийн холбоо тус тус шалгарчээ. Глобаль сангийн санхүүгийн дэмжлэг нь буцалтгүй тусламж хэлбэрээр олгогддог бөгөөд манай улсын тогтвортой хөгжлийн бодлого, халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх төсөл хөтөлбөр билээ.


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top