
Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цаг улирал ойртож байгаатай холбогдуулан хүүхдийн хоолны эрүүл ахуйд тавигдах шаардлагад Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарал хандуулахыг уриалж байна. Ковид-19 халдвараас сэргийлэхийн тулд нэн ялангуяа хүүхдийн хоолонд тавигдах 4 шаардлагыг мэргэжлийн байгууллагад санал зөвлөмж хүргүүлсэн юм. Тодруулбал цэцэрлэгийн хүүхдэд хориглох хоол хүнс, сургуулийн хүүхдийн хоолонд хориглох хоол хүнсийг тусгайлан зөвлөмжилж хүргүүлсэн бөгөөд эрүүл хоололт болон эрүүл бус хүнсний талаарх мэдээллийг цогц зөвлөмжөөр багцлан хүргэж байна.