
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, эх орныхоо бүтээн байгуулалтад манлайлан оролцож байгаа зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагнаж, урамшууллаа. Зэвсэгт хүчний ангиуд төмөр замын далангийн ажлаа үндсэндээ гүйцэтгээд дууссан бөгөөд зарим бетон гүүр хоолой барих ажилд үлдээд байгаа, төмөр замын дээд бүтэц тавих ажилд идэвхийлэн орсон талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан юм. Тус төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамран 414.6 км урт, 1 өртөө 6 зөрлөгтэй байна. Зөрлөгийн барилгуудыг мөн Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэж байгаатай Ерөнхийлөгч танилцаж, улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа бүрэлдэхүүнд баяр хүргэж, амжилт хүсэж байсан юм.
Эх сурвалж:www.polit.mn