өдөр
шөнө
×

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ ирэх он хүртэл хойшиллоо

Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхий даяар тархаж буй "Ковид-19" цар тахлын нөхцөл байдлын улмаас “FIFA” буюу Олон улсын хөлбөмбөгийнхолбоо, “AFC” буюу Азийн хөлбөмбөгийн холбооны хамтын шийдвэрээр энэ онд болох байсан “Катар-2022”хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд 2021 он хүртэл хойшиллоо. Энэ нь тамирчдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Ингэснээр Монголын үндэсний шигшээ багийн Тажикстан, Япон болон Киргиз улсуудын шигшээ багуудын эсрэг арав болон арваннэгдүгээр сард тоглох байсан тоглолтууд 2021 онд болно. “FIFA” болон “AFC” улс орон бүр дээр нарийвчилсан мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулж байгаа бөгөөд тун удахгүй тоглолтуудын товыг зарлах юм байна.

Эх сурвалж:Fifa.com        

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top