
ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 677 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Өнөөдөр зургаан хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалт болох сувилал руу шилжлээ. Ингээд батлагдсан 293 тохиолдлоос 269 нь эдгэрч, ХӨСҮТ-д 24 хүн эмчлүүлж байна. Харин тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.
Коронавирус Монголд
Наймдугаар сарын 11-ний өдөр улсын хэмжээнд 677 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.Үүнд:
Дэлхийд
Дэлхийд 20.5 сая хүн халдвар авч, 745 мянга гаруй хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн дотор 216 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн энджээ.
Хөрш орнуудад
ОХУ-д 24 цагийн хугацаанд 4945 хүн өвчилж, 130 хүн нас барсан бол БНХАУ-д 61 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Японд
Япон өчигдөр 700 хүн шинээр халдвар авч, таван хүн нас баржээ. Үүний 188 нь Токио хотод бүртгэгдлээ. Тус улсад халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд Токиогийн их сургууль, дунд сургуулийн спортын багийнхан халдвар авсан талаар “Japan Today” сайт мэдээллээ. Тодруулбал, Токиогийн Нихон их сургуулийн усан сэлэлтийн клубын 10 оюутан халдвар авсан байна. Тэдэнтэй хамт байсан 70 оюутныг дотуур байранд тусгаарлажээ. Мөн Ришо Шонан ахлах сургуулийн хөвгүүдийн хөл бөмбөгийн багийн 95 тамирчин халдвар авсан талаар эрх баригчид мэдээлж байсан. Тэгвэл хөлбөмбөгийн багийн хоёр багш, дөрвөн бэйсболын тамирчин, сургуулийн ажилтнуудыг оролцуулаад 350 хүн тус сургуулиас халдвар авчээ.
Эх сурвалж:www.polit.mn