өдөр
шөнө
×

ОХУ энэ сарын нэгнээс хойш 128 нислэг үйлджээ

Б.ДОЛЖИНЖАВ

 

ОХУ энэ сарын нэгнээс Их Британи, Танзани, Турк рүү олон улсын нислэг хийж эхэлснээс хойш Оросын болон гадаадын агаарын компаниуд тус улс руу  128 удаа нислэг үйлджээ. Энэ нислэгээр 38500 зорчигч үйлчлүүлсэн гэж ОХУ-ын Агаарын тээврийн компани бямба гаригт мэдээллээ. Энэ хугацаанд Мосва, Санкт Петербург, Ростов на Донугаас  Истанбул, Лондон руу нислэг үйлджээ. Туркийн агаарын нислэгийн “Turkish Airlines”, “Pegasus Airlines”, “Corendon Airlines” гэсэн гурван компани өнөөдрөөс Даламан, Бодруам, Анталяа хотоос ОХУ руу нислэг үйлдэж эхэллээ. Москвагаас гадна Санкт Петербург, Ростов на Донугаас Туркийн хотууд руу нисэхээр  төлөвлөж байгаа юм.  ОХУ энэ сарын 15-наас Швейцарь луу нислэг хийж эхэлнэ.

Эх сурвалж:The Moscow Times      

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top