
ЭМЯ-наас коронавирусын халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 621 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Батлагдсан 293 тохиолдлоос 263 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт байна.
Коронавирус Монголд
Энэ сарын 9-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторт 621 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Үүнд:
Дэлхийд
Дэлхийд 20 сая гаруй хүн халдвар авч, 733 мянган хүн нас барлаа. АНУ-д 5.1 сая хүн халдвар авлаа. Тус улсын Жорж Вашингтон мужийн нэгэн сургуульд багш, сурагчид нь коронавирусийн халдвар авсан нь илэрсэн. Сурагчдын ихэнх нь амны хаалт зүүгээгүйтэй холбоотойгоор өвчилсөн гэж тус улсын шинжээчид үзэж байгаа юм. Харин Бразилд гурван сая гаруй хүн, Энэтхэгт 2.2 сая хүн халдвар аваад байна.
Хөрш орнуудад
БНХАУ-д 23 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Харин ОХУ-д 5189 хүн шинээр халдвар авч, 77 хүн нас баржээ. Ихэнх тохиолдол Моксва, Урал, Свердловск мужуудад бүртгэгдсэн байна.
Японд
Ням гаригт Японд 331 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өдөрт 300 гаруй хүн халдвар авч буй дөрөв дэх өдөр юм. Зөвхөн Окинава мужид гэхэд 159 тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж:www.polit.mn