
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Энэ сард гурван удаагийн тусгай нислэгээр гадаадад байгаа иргэдээ татан авлаа. Тодруулбал, БНСУ-аас 260, АНУ-аас 253, Энэтхэгээс 168 иргэн эх орондоо ирсэн. Бид энэ сарын 7-10-ны хооронд Алтанбулаг боомтоор, 10,11-нд БНХАУ-аас Замын-Үүд боомтоор иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахаар боллоо" гэсэн юм. Маргааш Алтанбулаг боомтоор 360 иргэн ирэх юм байна.
Эх сурвалж:www.polit.mn