Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 615 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь халдвар илрээгүй байна. Афганистанаас ирсэн 14 энхийг сахиулагч эдгэрч өнөөдөр ХӨСҮТ-өөс гарлаа. Ингэснээр батлагдсан 293 тохиолдлоос 244 нь эдгэрлээ. Эмчлэгдэж буй 49 хүний 46 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Коронавирус Монголд
Наймдугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатор, Дархан-Уул аймгийн салбар лабораторт 615 хүндшинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал,
- Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ
- Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ
- Долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн 48 хүний давтан шинжилгээ
- Тандалтын зорилгоор цуглуулсан 16 хүний сорьц
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ
- Ажиглах байр болон ХӨСҮТ-д эмчилгээ, үйлчилгээ үзүүлж буй эмч ажилтан нийт 19 хүний шинжилгээ,
- Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүн
- Замын-үүд боомтод ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй 100 жолоочийн шинжилгээнээс коронавирусын халдвар илрээгүй байна.
- Дэлхийд
- 18.7 сая хүн халдвар авч, 704 мянган хүн нас баржээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 51 мянга, АНУ-д 49 мянган хүн шинээр халдвар авлаа. Ингэснээр АНУ-д 4.9 сая хүн халдвар авч, 160 мянган хүн нас барснаар нэгдүгээрт жагссан хэвээр байна.
- Хөрш орнуудад
- ОХУ-д 5000, БНХАУ-д 109 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Ингэснээр ОХУ-д нийт 860 мянган хүн халдвар авч, 14 мянган хүн нас барлаа.
- Японд
- Япон улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 1239 хүн шинээр халдвар авч, дөрвөн хүн нас баржээ. Нийт халдварын тоо 39 мянга боллоо.
Эх сурвалж:www.polit.mn