
Наймдугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг дэлхийн 170 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү 7 хоногийг Монгол улс ч тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Эрүүл эх дэлхийн төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжицгээе” уриан дор зохион байгуулж байна.
Монгол улсын хэмжээнд эхийн сүүгээр хооллох нь жил ирэх тусам буурсаар байгаа.нь нийгэмд асуудал болоод буй. Нийт нялхасын 50% нь эхний 6 сардаа эхийн сүүгээр дагнан хооллож байгаа бол, 2 нас хүртэлх хүүхдээ хөхүүлж байгаа ээжүүд 46% -ийг эзэлж байгаан байна.
Эхийн сүү хүүхдийн насан туршийн дархлааг суулгахаас гадна хүүхдийн тархины хөгжлийг дэмжиж төрөл бүрийн өвчин эндэгдлээс хамгаалж байдаг байна.
Ялангуяа “Ковид 19” цар тахлын үед хүүхдийнхээ дархлааг дэмжиж хөхөөр хооллохыг эмч эрүүл мэндийн ажилтанууд зөвлөж байна.
“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран эрүүл эх, хүүхдийн төлөө эхийн сүүгээр хооллолтыг дэмжихийг уриалж байгаа юм.