
Ерөнхий боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлийн хүн амын дундах “Улирлын томуугийн вакцины талаарх хандлага”-ыг тодорхойлох зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд дүүргүүдэд ажилласан байна. Орчны эрүүл мэнд, хор судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран улирлын томуугийн вакцины талаарх асуумж судалгааг ийнхүү 2000 гаруй хүнээс авчээ. Биотехнологи, инновацийн алба Баянзүрх дүүргийн Да хүрээ захын нутаг дэвсгэр, Хан-Уул дүүргиийн Мишээл экспогийн ажилчид иргэдээс, Эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаныхан Хүчит шонхор захын орчмын иргэдээс, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ажилтнууд Дүнжингарав, Нарантуул захын орчимд ажиллаж амьдардаг иргэдээс тус тус асуумж судалгаа авчээ.