
Халдварт бус өвчин, Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үйлчилгээний түвшинд нэвтрүүлэх “MOНГПЕН загвар” төслийг 2018 оны 6-р сараас эхлэн хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран Дархан-Уул аймаг болон, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27, 9, 24, 15, 30, 23, 1, 26-р хороодын ӨЭМТөвүүдэд 2020 оны 7 сарын 30 нд ажиллажээ.
“Ковид-19” халдварын эрсдэл өндөртэй байгаа өнөө үед НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга, мэргэжилтнүүд Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны ӨЭМТ-д ажилласан байна.
Энэ үеэр цусны даралт өндөртэй иргэдэд гэрээр тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлж байгаатай танилцаж, гарч байгаа үр дүн шийдвэрлэх асуудлыг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хэлэлцсэн байна. Төслийн хүрээнд цусны даралт ихсэлт оноштой иргэн Ж.Жаргал эмчийн байнгын хяналтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд эмчийн зөвлөгөөний дагуу давсны хэрэглээгээ бууруулснаар биеийн жингээ 92кг- 85 кг хүртэл хасч чаджээ. Мөн өдөрт татах тамхины тоогоо багасгасанаа ч энэ үеэр дурьдсан.
Зүрх судасны өвчлөлийн хяналт сайжирснаар, уг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэн, эрсдэлийг бууруулан, цаг алдалгүй системтэйгээр зөвлөгөө өгч ажиллах нь энэхүү төслийн ач холбогдол юм. Мөн анхан шатны тусламж үйлчилгээ цахимд бүрэн шилжсэн нь ч төслийн хүрээнд хэрэгжсэн байна.