өдөр
шөнө
×

Элэг цөсний өвчний үеийн хоолны дэглэм

Элэг цөсний өвчний үед хооллолт маш чухал байдаг. Учир нь элэг цөсний үйл ажиллагааг хэвийн болгох, өөх тос, холестерины солилцоог зохицуулах, элгэнд гликоген/ нүүрс ус/ хуримтлагдах үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй хоол байна. Хоолны дэглэмийн хувьд насанд хүрсэн хүн 2-3 цагийн зайтай, 5-6 удаа хооллох хэрэгтэй. Энэ үед бүхэл үрийн үр тариан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн/ өөх багатай мах, хальсгүй тахиа, загас, гахайн мах тослог багатай сүү сүүн бүтээгдэхүүн, зөв хадгалсан хүнсний ногоо, шинэ жимс жимсгэнэ хэрэглэж хэвшээрэй. Харин согтууруулах ундаа, амттан чихэрглэг ундаа, гурилан бүтээгдэхүүн өөх тос ихтэй хүнсний бүтээгдэхүүн, өөхтэй мах, шарсан хайрсан, утсан хоол хүнс тослог ихтэй цагаан идээ, давс ихтэй хүнсний бүтээгдэхүүн, даршилсан нөөшилсөн, хоол амтлагч, хэрэглэхийг хориглосон хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хязгаарлахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top