өдөр
шөнө
×

Соёлын яамны ТНБД-аар гавъяат жүжигчин Г.Эрдэнэбатыг томилжээ

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар гавъяат жүжигчин, дуучин Г.Эрдэнэбат томилогдож, үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тэрээр 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажилласан юм. Г.Эрдэнэбат нь 1959 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуу дуулаач мэргэжлээр дүүргэж, УДБЭТ-ийн захиралаар ажиллаж байсан билээ.

Эх сурвалж: ww.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top