
Б.ДОЛЖИНЖАВ
Улсын онцгой комисс хандивын мөнгөний зарцуулалтынхаа жагсаалтыг шинэчилжээ. Онцгой байдлын ерөнхий газарт энэ сарын 16-ны байдлаар 281 ААН, байгууллага, 256 иргэнээс бэлэн мөнгө хэлбэрээр гурван тэрбум 498 сая 298 мянган төгрөг цугласнаас 2.5 тэрбумыг нь зарцуулжээ. Мөн 112 аж ахуй нэгж, байгууллага, иргэнээс 3.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материал хандивласнаас 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа материалыг тусламж хүссэн байгууллагуудад хувиарлажээ. Нийтдээ долоон тэрбум 187 сая 577 мянган төгрөг цугласнаас 5.7 тэрбумыг нь зарцуулжээ. Одоогоор нийт үлдэгдэл хоёр тэрбум 180 сая 515 мянга байна.
Эх сурвалж: www.polit.mn