өдөр
шөнө
×

Орон нутгийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршууллаа

С.САРУУЛ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль аравдугаар сарын 15-ны өдөр болно. Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө цахим хуудаст байршуулна гэж заасан. Энэ дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргаж, орон нутгийн Хурлын сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулаад байна. Харин сонгогчид нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байх хэрэгтэй юм.

Мөн шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээдэг. Тодруулбал, иргэний шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-ны өдөр зогсоож, аравдугаар сарын 16-ны өдөр сэргээнэ гэсэн үг юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top