
Амралт аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоо иргэд орон нутагт амрангаа хууль бусаар тарвага агнаж, идсэнээр тарваган тахал гарч тусгаарлагдаад байгаа. Он гарснаас хойш улсын хэмжээнд тарваган тахлын сэжигтэй 6, батлагдсан 3 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдээд байна. Монгол улсад нийтдээ 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байна. Тиймээс иргэд аль болох тахлын голомтоос зайлсхийж, хэрэв шалтгаангүй халуурах, ханиалгах цэр гарах , амьсгаадах, дотор муухайрах, суулгах зэрэг шинж тэмдэгүүд илэрвэл гэртээ тусгаарлаад эмнэлэгт хандахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс анхааруулж байна.