өдөр
шөнө
×

Гадаад хэргийн сайд Д.Зоригт болох уу?

Д.ГЭРЭЛ

У.Хүрэлсүхийн шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн багтах вэ гэдэг улс төрийн хүрээнд, тэр дундаа МАН-ынхны дунд хамгийн анхаарал татсан сэдэв болоод байгаа.  МАН-ынхан өөрсдөө хүч түрэн баталсан  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын дөрөв хүртэлх тооны гишүүн л давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хавсарч болохоор байгаа.  Тиймээс парламентын гишүүн бус сайд нар хэн байх вэ гэдэг дээр хөшигний ард улс төр өрнөж байна.

Парламентын гаднаас сайд болох магадлалтай хүмүүсийн нэг нь сайд асан Д.Зоригт. Албан бус мэдээллээр бол, МАН доторхи Сү.Батболдын фракцынхан Гадаад яамыг авна гэдэг тохироо хийгдэж байгаа сурагтай. Энэ тохиолдолд хуучин Сү.Батболдын фракцын хүмүүсийн нэг болох Д.Цогтбаатарын оронд Д.Зоригт хамгийн магадлалтай гэнэ. Д.Зоригт нь Сү.Батболдын сонгуулийн менежерээр Дундговь аймагт ажилласан аж.  

Эх сурвалж: www.polit.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top